-Лакан арьсыг хэрхэн арчилах вэ?
Арьсыг чийгтэй даавуугаар цэвэрлэнэ. Бид гутал арчилгааны бүтээгдэхүүнийг санал болгодоггүй. Яагаад гэвэл өнгө нь алдагддаг.
-Металик арьсыг хэрхэн арчилах вэ?
Арьс арчилгаанд бид арьсны өнгөнд тохирсон ижил кремийг хэрэглэхийг зөвлөдөг. Мөн зөөлөн үстэй сойзоор өнгөлөх хэрэгтэй.
-Арьсан гутлыг хэрхэн арчилах вэ?
Арьсан гуталны гол арчилгаа нь гутлын өнгөнд тохирсон зориулалтын гутлын тосыг хэрэглэхийг зөвлөдөг. Мөн зөөлөн үстэй гутлын сойзыг хэрэглэх хэрэгтэй.
-Гадаргуу нь зөөлөн илгэн гутлыг хэрхэн арчилах вэ?
Илгэн гутлыг цэвэрлэхдээ гутлын алчуур эсвэл зөөлөн үстэй зориулалтын сойзоор эхлээд шороо тоосыг нь арчина. Гол арчилгаа нь өнгөгүй илгэн гуталны зориулалтын шүршигчийг санал болгодог. Мөн тухайн илгэн арьсны өнгийг сэргээхийн тулд заримдаа гутлын өнгөнд тохирсон зориулалтын шүршигчийг хэрэглэж болно.
-Гадаргуу нь гялгар хатуу илгэн гутлыг хэрхэн арчилах вэ?
Илгэн гутлыг цэвэрлэхдээ гутлын алчуур эсвэл зөөлөн үстэй зориулалтын сойзоор эхлээд шороо тоосыг нь арчина. Гол арчилгаа нь өнгөгүй илгэн гуталны зориулалтын шүршигчийг санал болгодог. Мөн тухайн илгэн арьсны өнгийг сэргээхийн тулд заримдаа гутлын өнгөнд тохирсон зориулалтын шүршигчийг хэрэглэж болно.
-Уян сунадаг даавуун илгэн гутлыг хэрхэн арчилах вэ?
Уян сунадаг даавуун илгийг цэвэрлэхдээ зөөлөн үстэй сойз болон даавуун алчуураар цэвэрлэхийг санал болгодог. Гутал арчилгааны бүтээгдэхүүнийг санал болгодоггүй. Яагаад гэвэл гутлын материалыг гэмтээдэг учраас.