Бидний тухай

about us

Хагас зуун жилийн өмнөөс RYŁKO гутлын түүх эхэлсэн.

1950-аад оны үед Калвира Зэмбзиддекагийн ойролцоо жижиг гар урлалын үйлдвэр байгуулагдсан бөгөөд уламжлалт аргаар гутал үйлдвэрлэдэг байв. Анх үүсгэн байгуулагч нь өөрийнхөө нэрээр бараа бүтээгдэхүүнээ нэрлэж RYŁKO брэнд бий болсон. Байгуулагдсан цагаасаа эхлэн түүний үйлдвэр эрчимтэй хөгжсөөр маш өргөн туршлага хуримтлуулж, анхны амжилтуудаа гаргаж эхэлсэн юм.

Анхны дэлгүүрээ нээсэн цагаас эхлэн хэрэглэгчидэд маш ихээр таалагдаж, дэлгүүр нээгдэхээс өмнө урт дараалал үүсдэг байсан. Энэ байдал нь үргэлжилсээр, 1990-ээд оны эхэн үед Kalwaria Zebrzydowska дахь үйлдвэрээ барьсан ба тухайн цагаас эхэлж манай гутал өргөн хүрээний хэрэглэгчдэд хүрч эхэлсэн юм.

Бидний гол зорилго бол чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хамгийн сайн материалыг ашиглан, сүүлийн үеийн загварын чиг хандлагыг харуулсан бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчидээ хүргэхийг хүсч тэмүүлдэг.

Манай үйлчлүүлэгчид бидний хүчин чармайлт болон ажлын үр дүнг минь талархан үнэлдэг. Хэрэглэгчидийнхээ хүсэл сонирхол болон хүлээлтийг цаашид улам сайжруулан өргөжүүлэхийн тулд бид ESTIMA буюу чамин тансаг, RELAX RUBBER буюу хөлд эвтэйхэн, хуримын, спортын гэх мэт загваруудыг эмэгтэйчүүддээ зориулан хийхээс гадна эрэгтэй загварын гуталнуудыг байнга өргөжүүлэн хийж байна.

Үүнээс гадна бид сүүлийн үеийн загвартай жинхэнэ арьсан гоёл чимэглэлийн хэрэгсэлүүдийг үйлчлүүлэгчиддээ санал болгон үйлдвэрлэдэг: Үүнд: цэвэр арьсан гар цүнх, бүс, бээлий, түрийвч болон гутал арчилгааны хэрэгсэлүүдийг давхар үйлдвэрлэж байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл